Монголын Хүйн Радиогийн Холбоо нь Хүйн Өргөн нэвтрүүлэгийн Дэлхийн Холбооны гишүүнээр элслээ.

Хүйн өргөн нэвтрүүлэгийн Дэлхийн Холбооны Ерөнхий Чуулган 2015 оны 8 дугаар сарын 10-14-ны өдрүүдэд Гана улсын нийслэл Аккра хотод зохиогдсон юм. Уг арга хэмжээг Хүйн Радиогийн Холбооны 11 дэхь удаагийн Дэлхийн бага хурлын хүрээнд Гана улсын Хүйн Радиогийн холбоо хамтран зохион байгуулав.

Киргизийн хүйн радиогийн туршлага судлав

Монголын Хүйн Радиогийн Холбооны туршлага судлах багийн гишүүд болох ЮНЕСКО-ийн Харилцаа Холбоо Мэдээллийн Хөтөлбөрийн санхүүжилтээр хэрэгжиж буй төслийн зохицуулагч Ч. Ерөөлсүрэн ба Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын "Тайгын аялгуу" радиогийн менежер С.Өлзийсайхан нар 2015 оны 12 сарын 3-8–ний өдрүүдэд Киргиз улсад ажилласан юм.

Дэлхийн радиогийн өдөрт зориулсан ЮНЕСКО-ын ерөнхий захирал Ирина Боковагийн илгээлт

НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагаас (ЮНЕСКО) 2012 оны 2-р сарын 13-нд "Дэлхийн Радиогийн Өдөр"-ийг анх удаа тэмдэглэсэнээс жил бүр уламжлал болгон тэмдэглэх болсон юм.

"Дэлхийн Радиогийн Өдөр"-ийн зорилго нь хэвлэл мэдээлэл болон олон нийтэд радиогийн ач холбогдлыг ойлгуулах, радио нэвтрүүлэг бүтээгчдийн олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх, шийдвэр гаргагчдыг радио, түүн дотроо коммюнити-хүйн (community) радиогоор дамжуулан олон нийтийн мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх замаар тогтвортой хөгжилд нь хувь нэмрээ оруулахыг хөхүүлэн дэмжихэд оршиж байгаа юм.
Монголын Хүйн радиогийн холбооны бүх гишүүдийн хурал боллоо

Монголын Хүйн радиогийн холбооны хоёр жил тутмын бүх гишүүдийн хурал 2015 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Пума Империал зочид буудалд болов. Бүх гишүүдийн хурлын үеэр радиогийн менежерүүд өнөөгийн нөхцөлд тулгарч байгаа нийтлэг бэрхшээлийн талаар санал солилцож, радио бүр өөрсдийн стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулсан болно. Мөн есөн радио тус бүр 2015-2018 оны хооронд хэрэгжих иргэдийн оролцоо ба тогтвортой ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн батлав.

Хүйн радиогийн менежер, УЗ-ийн дарга нарт зориулсан сургалт боллоо

Монголын Хүйн радиогийн Холбоо 2015 оны 1- сарын 30-наас 2-р сарын 01-ний өдрүүдэд өөрийн гишүүн радиогийн менежер, УЗ-ийн дарга нарт зориулсан 3 өдрийн сургалт зохион байгуулав. Энэхүү сургалтыг ЮНЕСКО-ын Харилцаа Холбооны хөгжлийг дэмжих олон улсын хөтөлбөрийн санхүүжилтээр хэрэгжиж буй "Монгол Улс дахь хүйн радиогийн хөдөлгөөний тогтвортой байдлыг дэмжих нь" төслийн хүрээнд зохион байгуулсан юм.